Монгол Улс төрийн 183601 албан хаагчтай
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын төрийн албан хаагчдын тоо 183601-д хүрээд байгаа ажээ.
Тодруулбал, өнгөрсөн онд төрийн албан хаагчдын тоо 14153 хүнээр өсчээ. Яам, агентлагийн төв аппаратын төрийн албан хаагчдын тоо 2013 онтой харьцуулбал 411-ээр буурсан үзүүлэлтэй гарчээ.
Хамгийн олон төрийн албан хаагчтай нь Нийслэлийн төр захиргааны байгууллагууд ордог байна. Нийслэлд 502 төрийн байгууллагад 29580 төрийн албан хаагч ажиллаж буй аж.
Орон нутгаас хамгийн олон төрийн албан хаагчтай нь Баян-Өлгий аймаг бөгөөд 162 төрийн байгууллагад 5712 төрийн албан хаагч ажиллаж байна. Тэгвэл Орхон аймаг хамгийн цөөн буюу 87 төрийн байгууллагатайд оржээ.
Г.Уянга
Olloo.mn