Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуультай танилц
Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуралдаанаар хэлэлцсэн асудлуудын нэг бол асуудал нь Г.Батхүү нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх байсан юм. Тэгвэл тус байнгын хорооноос уг шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ингээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн найруулгын төсөлд ямар зүйл заалтууд оруулсныг танилцуулъя.
Замын хөдөлгөөний зөрчил гаргасан этгээдэд тооцох хариуцлагыг уг төсөлд нарийвчлан тусгаж өгчээ. 1970-аад онд японд зам тээврийн осол маш их гардаг байсан бөгөөд торгуулийн хэмжээг өсгөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400 ам.доллараар торгох болсноор ослын тоо 80 хувиар буурсан туршлага бий аж. Хуулийн төслийг боловсруулахдаа зургаан орны замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийг Ажлын хэсгийнхэн судлан үзсэн ажээ.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол одоо мөрдөгдөж буй хуулиар 1000 төгрөгийн торгуулиас эхлээд 2 жил эрхээ хасуулах хүртэл шийтгэл хүлээдэг бол шинэ хууль батлагдсанаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөөд, жолоо барих эрхээ 2 жилээр хасуулна.
-Давтан үйлдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 /одоогийнхоор 768 000төгрөг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ 3 жилээр хасуулна. /Энэ нь зам тээврийн зөрчлийн талаар мэдээллийн санд байнга бүртгэгдэж явах бөгөөд улаан гэрлээр 20 удаа зорчсон, нэг удаа зорчсон жолооч нар адил торгууль төлдөг байдал үгүй болно гэсэн үг./
-Жолооч, зорчигчид 100 хувь хамгаалалтын бүс хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байх, согтуугаар автомашин жолоодохгүй байх гэсэн гурван зүйлийг л мөрдөнө./Дээрх гурван зүйлийг мөрдөж чадвал авто машинаас үүдэлтэй үхэл, гэмтлийг 50 хувь бууруулах бололцоотой нь тогтоогдсон аж./
-Шинэ хуулиар хамгаалалтын бүс хэрэглээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан байна.
-Одоо мөрдөж буй замын хөдөлгөөний дүрэмд гар утас хэрэглэхийг хориглодог ч гэлээ гар утсаар ярихдаа чихэвч хэрэглэхийг зөвшөөрдөг бол шинэ боловсруулсан хуулийн төсөлд гар утсыг гарын оролцоогүй ашиглахыг ч хориглосон байна. /Гар утасны хэрэглээ зам тээврийн осол гарах нөлөөллийн 32 хувийг эзэлдэг нь судалгаагаар батлагджээ./
Olloo.mn