ОХУ-ын Кызыл болон Эрээнд суудаг консуулуудын байр суурь ганхаж эхэлжээ
ОХУ-ын Кызыл хот суугаа манай консул Д.Ганболд багагүй асуудал үүсгэсэн нь шуугиан тарьж байгаа ажээ. Тэрээр консулын газрынхаа алба хаагчдад гар хүрэх, үг хэлээр доромжлох зэрэг өмнө нь хэд хэдэн харилцааны доголдол гаргаж байсан бол энэ удаа архи ууж, ажилтнуудаа дарамталж, жолоочийнхоо эхнэрийг зодож, мөн өөрийн эхнэртээ гар хүрч танхайрсан гэнэ. Жолоочийн эхнэрийн гар бэртэж, хуруу нь мултарсан тул эмнэлэгт хандан, оношилгоо шинжилгээ хийлгэж байгаа юм байна. Иймээс уг асуудлыг ГХЯ-наас шалгуулж байгаа бөгөөд уг консулыг татаж, хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт хандаад байгаа гэх мэдээлэл байна.
Үүнээс гадна Эрээнд ажилладаг Монголын ЭСЯ, Консулын газруудын дипломат ажилтнууд ч гэсэн энэ асуудлын гадуур өнгөрч чадаагүй байна.
Элчин сайдуудтай холбоотой дээрх асуудлуудын талаар ГХЯ-ны холбогдох эх сурвалж “Жолоочийнхоо эхнэрийн зодсон гэх мэдээлэл үнэн. Бидэнд ирсэн гомдлын дагуу Д.Ганболдод хариуцлага тооцуулахаар Засгийн газарт хүсэлт илгээсэн. Мөн санхүүгийн зөрчил гаргасан зарим консулын дарга нарыг эргүүлэн татах асуудал яригдаж байна. Тэд ажлаа хүлээлгэж өгөөд ирэх байх. Хятадын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга, зөвлөх О.Энхтөрөөс гадна гурван хүнээс зөрчил илэрсэн. Тэднийг хуулийн байгууллага шалгаж байгаа” хэмээн хэлжээ.