Монгол Улсын Хөгжлийн банк өөрийн шилэн дансны хуудастаа бондын зарцуулалтын мэдээллээ байршууллаа

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн 1.1.-т заасны дагуу Хөгжлийн банкнаас төслүүдэд олгосон санхүүжилт, санхүүжилтийн нөхцөл, эргэн төлөлтийн мэдээллийг Шилэн дансны хуулийн дагуу нийтэд мэдээлэх үүрэгтэй хэмээсэн заалт тусгагдсан юм.

Дээрх тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банк нь бондын хөрөнгөөс төслүүдэд олгосон санхүүжилт, санхүүжилтийн нөхцөл, эргэн төлөлтийн мэдээллээ 2014 оны эцсийн байдлаар өөрийн шилэн дансны хуудастаа байршуулсан байна.Харин Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс нь уг мэдээллээ улирал дутам шинэчлэн мэдээлэх юм байна.

Ийнхүү, Хөгжлийн банкаар дамжин хийгдэж байгаа Чингис, Самурай болон бусад бондуудын зарцуулалтын мэдээ, мэдээлэл олон нийтэд дээд зэргийн ил тод болж байна.

Мэдээллийг shilendans.gov.mn хуудасны ТӨҮГ, ТӨК гэсэн цэсийг сонгон Хөгжлийн банк ХХК-ний хуудас руу  нэвтрэн Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн их хэмжээний хэлцлийн талаарх мэдээлэл гэсэн хэсгийн файл гэсэн цэсээс PDF хэлбэрээр татах боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button