Хаврын чуулганы хуралдаан цагаасаа хоцорч эхэллээ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы эхний хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхлэх ёстой байсан ч 30 минутаар хоцорч дөнгөж сая 09.30 цагт эхэллээ. Хуралдаан 53,8 хувийн ирцтэй эхэллээ. 

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлыг танилцуулав.

Яг одоо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг танилцуулж байна. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлт зэргийг танилцуулж байна.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button