Тусгаар тогтнолын талбай хөл хөдөлгөөн ихтэй байна

 Хотын хөгжлийн түүхэн хугацааны амжилт ололт, алдаа дутагдал бүхэнтэй  Нийслэлийн МАН-ын хорооны түүх хамт бичигдэн он цагийн хуудаснаа үлджээ. Энэ  өдрүүдэд Нийслэлийн МАН түүхээ таниулах, цаашдын хөгжлийн ажлуудаа төлөвлөх 26 хоногийн аяныг зохион байгуулж байна.  Тусгаар тогтнолын талбайд түүхэн ойн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй баярын үйл ажиллагааг нээж, “… 90 жилийн тэртээ Богдын сангаас нэг гэр, хоёр авдар авч, үүсэн байгуулагдаж байсан Нийслэлийн намын байгууллага өдгөө 50 гаруй мянган гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн улс төрийн томоохон байгууллага болон  өргөжжээ. Түүхэн хугацааны явцад нийслэлийн МАН-ынхан төрөлх хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмрээ оруулж, хамтдаа хөгжиж ирсэн. Тиймээс нийслэлийн МАН-ын хорооны баяр бол намын гишүүд дэмжигчдийн төдийгүй нийслэлийн иргэдийн баяр юм.

Нийслэл хот маань нэг л өдөр сүндэрлээгүй. Тиймдээ ч бид сард ажлын 26 хоногтойгоор амралт, зав зай багатайгаар ажиллаж, хөдөлмөрлөж өнөөгийн Улаанбаатарыг бүтээн байгуулсан үе үеийн залуус, нийслэлийн иргэдийнхээ уламжлалыг сэргээж 26 хоногийн аян зохион байгуулж байна. Мөн тухайн үеийн нам засгийн удирдлагууд иргэдийнхээ аж амьдралтай танилцах зорилгоор нийслэлд 26 хоног ажилладаг байсан нь дуртгал болон үлджээ.

Аяны хүрээнд  урлаг, спортын өдөрлөгүүд амжилттай зохион байгуулагдаж байна.

\

Хүрэлцэн ирсэн иргэд, дэмжигчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдан, талархлын үг, гарын үсгээ үлдээж, хотын иргэний эрүүл, аюулгүй амьдрах орчин, агаарын бохирдол, шинээр батлагдсан хууль, хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох, замын түгжрэлийг хэрхэн бууруулах, хог хаягдлыг багасгах, бусад асуудлуудаар өөрийн саналаа өгч байна Та бүхний саналыг бид цаашдын ажил болон сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган ажиллах болно” гэлээ. Энэ сарын турш Тусгаар тогтнолын талбай хөл хөдөлгөөн ихтэй байх нь.

\

Ирэх өдрүүдэд хүүхэд багачууд, залуу гэр бүл, оюутан залуус, өндөр настнуудад зориулсан хөтөлбөр болон “Замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвшье”, “Эрүүл хот-эрүүл иргэн” бүх нийтийн өдөрлөгийг зохион байгуулах юм. Мөн “Хотын хөгжил” нэрийн дор гэрэл зургийн уралдаан, илтгэлийн уралдаан, сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээн болно.  Мөн таны саналыг сонсох 26 хоногийн аян Тусгаар тогтнолын талбайд үргэлжилнэ. Далайд дусал нэмэр гэдэг.

\

Та бүхнийг саналаа өгөхийг урьж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button