С.Баярцогт: Цэцийн гишүүд хуулийн онолын мэдлэгтэй байна уу гэдэгт эргэлзэж байна

Хэлэлцэж буй гол асуудал нь “Үндсэн хуулийн цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах …”, гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай юм. Эл асуудлыг  Цэц “Үндсэн хууль зөрчсөн” гэсэн дүгнэлт  гаргасан юм. Харин Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн.

Тэгвэл яг одоо гишүүд саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн Лүндээжанцан:

-Энэ асуудал сүүлийн 20 гаруй жил маргаантай явж байгаа. Харамсалтай нь өнөөгийн үндсэн хуулийн заалт ийм байгаа болохоор яах ч аргагүй байна. Хууль хэрэглэдэг олон субьект байна. Тэдгээр байгууллагууд хуулийн тайлбар гаргуулахаар шүүхэд хандана. Гэтэл өнөөгийн хуулиар тэр эрхийг нь хаачихсан. Энэ нь үндсэн хууль зөрсөн гэж үзэж байгаа юм. “Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал, үндсэн хуулиа дагана” гэсэн заалт байгаа. Үүнийгээ л дагах ёстой. Гишүүд минь ээ, энэ шүүх бүх байгууллагуудын зовлон хууль тогтоох ерөнхий төвшин ямар байгаатай холбоотой. Зөв шийдвэр гаргамаар байна. Шүүх тогтоол гаргадаг хэвээрээ явж баймаар байна. Монголын шүүхийн тогтолцоо, хуульзүйн эрхзүйн системийг шууд англи системээр явуулж болохгүй. Энэ бол таван шүүгчийн үзэмж л харагдаж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Би цэцийн дүгнэлтийг хүлээн авах ёстой гэж бодож, дээд шүүх гэдэг бол хэрэг маргааныг шийдвэрээс гадна эрх барих нэг байгууллага шүү дээ. Дэлхийн бүх оронд хуулийн талбарыг  Дээд шүүх нь тайлбарлаад явж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин :

-Ганцхан шүүх дээр тодорхой хэргийг хуулийн хүрээнд шийддэг, хариуцлага тооцох тогтолцоо ажиллаж байдаг. Үндсэн хуулийн 50-ийн 4-т хууль хэрэглэх талаар дээд шүүх албан ёсны тайлбар гаргана гэж байгаа. Хууль зүйн тайлбар гарна гэдэг нь шүүгч нарт зориулаад тайлбар гаргана. Шүүхээс гадагшаа хууль тогтоодоггүй.  Энд хууль хэрэглэх талаар гадагшаа хэрэглэх үү, үгүй юу гэдгийг шийдэх гэж байгаа шүү.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Би Үндсэн хуулийн цэц байгуулагдсанаас хойш сэтгэл дундуур байгаа. Цэц шийдвэрийг тодорхой гаргадаггүй. Онол практик нь муу байдаг. Цэцийн гишүүд хуулийн онолын мэдлэгтэй байна уу гэдэг эргэлзээтэй. Дандаа улс төрийн хүрээнд шийддэг. Хүндрэл авчирдаг. Хийдлийг бий болгодог. 50-1-4-т энэ хуулийн тайлбар биш хуулийг зөв хэрэглэх тухай асуудал байгаа.

Хууль тогтоох эрх УИХ, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх гуравт байдаг. Гэтэл Дээд шүүхийн тайлбарыг буруу байна гэдгийг хэн хаана шийдэх вэ гэдэг одоо ч тодорхойгүй байна хэмээн гишүүд саналаа хэлсээр байна.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button