Нүүрсний салбарынхан чуулж байна

Нүүрсний салбарын хамгийн том чуулга уулзалт болох “Coal Mongolia” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд  техник, технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутагт Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг чуулга уулзалт энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Уг чуулганд 600 гаруй төлөөлөгч оролцон Монгол  улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхай тэр дундаа нүүрсний салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд олон улсын зах зээл  болоод манай хамгийн гол экспортлогч орон Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ унаж байгаатай холбоотой манайд гарч буй хүндрэлүүдийг хэрхэн даван туулах зэрэг чухал асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Б.Сансар

olloo.mn 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button