Чуулган завсарлав

​УИХ-ын чуулганы Үдээс өмнөх хуралдаанаар жагсаалтын эхний гурван асуудлыг хэлэлцээд завсарлалаа. Чуулганы Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас эхэлнэ. 

Үдээс өмнөх хуралдааны сүүлийн асуудлаар Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. 

Гишүүд энэ хуульд ихэд ам сайтай байна.Төрийн захиргааны байгууллагууд хүнд суртал ихтэй. Иргэдийн хүлээн аваад хариултыг нь олон өдрөөр хүлээлгэснийхээ дараа “боломжгүй”  гэдэг хариулт өгдөг. Гэтэл ийм чухал хууль орж ирж багаад байртай байна. Засгийн газар энэ тухай хуулийг оруулж ирэх гээд дүлэгнээд больдог байсан. Гэтэл Ерөнхийлөгч оруулаад ирчихлээ гэцгээж байна. Хамгийн гол нь энэ хуулийн үр дүн, өгөөж, хэр вэ гэдгийг сайн судлах хэрэгтэй гэсэн юм. 

Ажлын хэсгээс хуулийн талаар хэлэхдээ, Захиргааны хэргийн тухай хууль бол Үндсэн хуулийн дараа орох том хууль. Иймээс энэ хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэлээд хойшоо тависан . Энэ хугацаанд хуулиа сурталчилах ажлуудыг хийнэ. Хууль биелүүлэх гэдгийг яагаад оруулсан гэхээр захиргааны байгууллагуудад хамаатай учир Үндсэн хуулиа барьсан гэв.  

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 20 гаруй жилийн хугацаанд захиргааны үйл ажиллагаа өнөө хүртэл цэгцрээгүй, захиргааны байгууллагууд өөр хоорондоо уялдаа холбоо муутай, асуудлыг өөрсдийн үзэмжээр, дур зоргоороо шийдвэрлэж байгаа тул захиргааны байгууллагуудын ерөнхий үйл ажиллагааг стандартчилан зохицуулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

Иймээс гишүүдийн олонхын саналаар уг хуулийг төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Г.Уянга

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button