Г.Уянгын увайгүй хийрхэл
Хаврын улирал ирж буй энэ цаг vеэр зарим нэг хvмvvсийн синдром хөдөлж олон нийтийн анхаарлыг өөрсдийн зvг татах боллоо. Тодруулбал, УИХ-ын гишvvн Г.Уянгыг жинхэнэ хувьсгалч хvн мөн vv гэхээр vгvй бололтой. Тэрбээр УИХ-ын зөөлөн сэнтийд бvтэн гурван жил гаруй хугацаанд суухдаа ард тvмнийхээ төлөө хийж бvтээсэн олигтой ажил байхгvй мөртлөө хэн нэгний мууг vзсэн маш олон явуургvй vйлдлийг хийх боллоо гэж сошиал ертөнцөөр шуугиж байна.
Тэрбээр хаа холын америкт байгаа хэн нэгний байр савыг Ерөнхий сайд асан С.Баярынх гэж хэлж шуугиан тарьсан нь олон нийтэд таалагдахгvй байгаа бололтой. Тvvний хэлж буйгаар “Энэхvv мэдээллийг ганцаараа мэдээд өнгөрөх нь хайран байна. Тиймээс бултаараа мэдье гэж бодоод хэвлэлийн хурал хийж байна” хэмээн хэлсэн vг нь сэтгvvлчдийн инээдийг хvргээд авсан юм. Ямартай ч энэ эмэгтэйн хийрхэл хэдий болтол vргэлжлэх бол гэж тvvнтэй тохой залган суудаг гишvvд нь хvртэл шvvрс алдан халаглаж байна. Нээрээ л тvvний энэ хийрхэл 2016 оны сонгууль хvртэл vргэлжлсээр байх бололтой дог шvv.