Манай улс нүүрсний салбарын томоохон тоглогч болох боломжтой

Сүүлийн гурван жил олон улсын зах зээл дээрх нүүрсний үнэ уналттай байгаа нь нүүрсний салбарынхныг түгшээж байгаа.  Нүүрсний салбараас орж ирэхээр төлөвлөсөн орлого тасалдаж улсын төсөв хүндхэн нөхцөлд сүүлийн хоёр жилийг өнгөрөөсөн.

Тэгвэл өнгөрсөн 2014 онд 19.5 сая тонн нүүрс экспортод гаргаж улсын төсөвт 272 тэрбум төгрөгийн татварын орлого оруулжээ. Үүнийг МУ-ын Ерөнхий сайд чамлалттай үзүүлэлт биш гэдгийг өнөөдөр эхэлж буй “Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр илгээсэн захидалдаа хэлсэн юм.

Тэрбээр цаашид манай улсын нүүрсний салбар хөгжиж, эдийн засагт тус нэмэр болж чадна гэдгийг хэлээд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсан нь манай эдийн засагт нөлөөлж байгаа ч манай улс 173.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй тул  олон улсын зах зээлд энэ салбарын томоохон тоглогч болох боломжтойг онцолсон.

Б.Сансартуяа
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button