Чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна
Үдээс хойшхи чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ танилцуулав.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж байна. Энэ үеэр Д.Зоригт гишүүн буруу талдаа рультай автомашины асуудлыг хөндлөө. Буруу рультай автомашин Монголын зам тээврийн дүрэм зааварт нийцэж байгаа эсэхийг анхаарахыг сануулав.
Г.Уянга
Olloo.mn