Нийслэлийн прокуророор Б.Амгаланбаатар томилогдлоо
Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тушаал гаргаж өчигдөр Нийслэлийн прокуророор Б.Амгаланбаатарыг томилжээ. Тэрбээр Улсын мөрдөн байцаах газрын дарга, Чингэлтэй дүүргийн хэлтсийн дарга, ЦЕГ-ын Хүний нөөцийн даргаар тус тус ажиллаж байжээ. Уг нь Нийслэлийн прокурорын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах байсан ч Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан шийдвэр гаргаж, энэхүү томилгоог хийсэн аж.
Угтаа бол энэ албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор Авлигатай тэмцэх газрын Мөрдөх байцаах албаны дарга Э.Амарбат нарын зургаан хүн хүсэлт гаргаад байсан ч сонгон шалгаруулалт ийнхүү цуцлагдах болсон байна. Ямартай ч Нийслэлийн прокурорын даргаар цагдаагийн хурандаа хүн томилогдлоо.
Өглөөний сонин