Т.Хасбаатар МАН-ыг АТГ-т шалгуулна
АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр өмнө нь МАН-ын Төв байрыг ард түмний мэдэлд шилжүүлэхийг шаардсан.
Тодруулбал, МАН 14.6 тэрбум төгрөгөөр “Тусгаар тогтнолын ордон”-г барихдаа төрөөс татвар төлөгчдийн 11 тэрбум төгрөгийг хууль бусаар гаргуулсан. Тиймээс 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэхээр шүүхэд хандана гэж мэдээлсэн юм.
Мөн тэрбээр Тусгаар тогтнолын ордныг Залуусын номын сан болгоё гэсэн уриалгыг гаргаад байгаа юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр дээрх асуудлаар АТГ-т хандахаар болсноо мэдэгдлээ.
Өглөөний сонин