Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал гаргасан юм. Ерөнхийлөгчийн тайланг сонсохтой холбогдуулан УИХ-ын дэгийн хуульд хэрхэн заасан байдаг, хугацаа хэр үргэлжлэх зэргийг асууж байлаа.
Гишүүн Г.Баярсайхан “Ерөнхий сайд мэдээлэл хийхэд 1.30 цаг байдаг. Тиймээс Ерөнхийлөгчийг мэдээлэл хийх хугацааг ч гэсэн үүнтэй адилтгаж өгвөл ямар вэ? гэсэн горимын санал гаргалаа. Түүний саналыг үдээс хойш Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх үед санал хураалт явуулахаар болсон.
Харин одоо хуралдааны эхний асуудал болох Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийг Засгийн газар хоёрдугаар сарын 17-нд өргөн барьсан юм.
Энэ үеэр гишүүд хулгайн модтой тэмцэх хууль манайд байгаа. Гэвч мөрддөггүй. Одоогийн мөрдөж байгаа хуульд хулгайн модыг зөөвөрлөсөн машиныг хураана гэсэн заалт байгаа. Гэхдээ нэ хэрэгждэггүй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шинэ хуулийн төсөлд ч гэсэн тусгасан байгаа. Мөн хулгайн мод бэлтгэдэг хүний талаарх мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах тухай тусгагдсан талаар Д.Оюунхорол сайд хэлэв. Хуралдаан үргэлжилж байна.
Olloo.mn