Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээн маргааш эхэлнэ

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелос хотод маргааш Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын 43 дахь тэмцээнд эхэлнэ.

Тэмцээн 18 мянган хүний суудалтай “Форум” ордонд болно. Тэмцээнд олимпийн аварга 3, медальтан 3, ДАШТ-ний аварга 5, медальтан 16, залуучуудын дэлхийн аварга 7, оюутны дэлхийн аварга 4, армийн дэлхийн аварга 2 зодоглож байна. Эхний гурван байр эзлэсэн багуудыг цом, алт, мөнгө, хүрэл медаль болон 50, 30, 20 мянган ам.долларын мөнгөн шагнал олгоно.

Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээнд ЗХУ-ОХУ-ын баг нийтдээ хамгийн олон буюу 21 (15+ 6) удаа, АНУ-ын баг 13, Ираны баг 5, Азербайжаны баг 2, Кубын баг 1 түрүүлж байжээ.

Манай эрэгтэй баг Дэлхийн цомын төлөө тэмцээнд өмнө нь 6 удаа оролцохдоо хоёр удаа II, IY байр, нэг удаа III, Ү байр эзэлж байсан юм. Дэлхийн цомын төлөө тэмцээнд манай баг АНУ-д 6 дахь удаа оролцож байна.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button