Казиног явуулах төрийн агентлаг байгуулах шаардлагатай
УИХ-ын чуулганаар Казиногийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд “1998 онд анх Казиногийн тухай хууль яригдаж байсан. Одоо хоёр дахь удаагаа яригдаж байна. Өмнөх алдаагаа битгий давтаасай. Казиногоос орж ирэх ашгийн зарцуулалтыг хуваарилж, хуульчилмаар байна. Хэрэв орлогын 50 хувийг эрүүл мэнд, боловсролд зарцуулах хэрэгтэй. Үлдсэнийг нь түүнд зарцуулна гээд зарцуулалтаа хүртэл хуульчилж өгөх хэрэгтэй гэсэн саналыг гаргаж байна.
Л.Энх-Амгалан гишүүн “Казиног дагаад олон сөрөг үр дагавар гарна. Гэмт хэрэг хүртэл гарна. Хэрэв казинотой холбоотой гэмт хэрэг гарлаа гэхэд манай цагдаа хуулийн хүч ямар зохицуулалттай ажиллах вэ. Мөн Казиног явуулахын тулд заавал төрийн байгууллага байгуулах шаардлагатай юм уу” гэж асуулаа.
Хариуд нь Д.Оюунхорол сайд Олон улсын жишгээр Казиног явуулах, хянах төрийн агентлаг байгуулах шаардлагатай гэх хариултыг өгөв.
Казиногийн тухай хуулиар, Казино байгуулах 10 жилийн зөвшөөрөл авахын тулд 35 тэрбум төгрөгийг улсын төсөвт төлнө. Улмаар 700-гаас нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар казино байгуулна. Түүний 85 хувь нь үйлчилгээ байна. Хоол, баар, ресторан гээд үйлчилгээний салбарыг бас хөгжүүлнэ. Бүх ажилчид нь Монгол байх ажээ.
Чуулган үргэлжилж байна.
Olloo.mn