Ж.Батзандан: Казиногийн орлогын 50 хувийг боловсрол эрүүл мэндэд зарцуулъя
![](/wp-content/uploads/upload/news/large/olloo_mn_1428642822_1f752ff66289950great.jpg)
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчид Казиног Монголд байгуулснаар ажлын байрыг шинээр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хямралаас гарах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэж үзэж байгаа юм.
Хэлэлцүүлэгийн шатанд гишүүд өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байгаа юм.УИХ-ын гишүүн Ж.Батзандан Казиногийн хуулийн төсөлд оруулах шаардлагатай хэд хэдэн санал хэлэв. Тэрбээр хэлэхдээ “ Зөвшөөрлийн хураамж болох 70 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 70 цэцэрлэг, 70 сургууль барих боломжтой. Казиногийн орлогын 50 хувийг зөвхөн боловсрол, эрүүл мэндийн чиглэлд зориулна гэж хуулиндаа тусгаж өгөх хэрэгтэй” гэв.
Б.Сансартуяа
olloo.mn