Л.Энх-Амгалан тоглоомоо хэтрүүлчих вий

Өчигдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн фэйсбүүк хуудастаа нэгэн сонирхолтой зургийг байршуулсан байв. Тэрбээр “багын тоглоомоо хараад тэссэнгүй” гэсэн тайлбартайгаар тэвэг тоглож байгаа зургаа оруулсан байсан юм. Түүний энэхүү үйлдлийг зарим нэг хүмүүс “Хийх ажилгүй эргүү балай юмнууд” гэсэн бол зарим нь “Эд нар ч гэсэн бидэнтэй адилхан хүн шүү дээ. Харин ч иргэдээ алаг үздэггүй сайн хүн шүү” хэмээн өөр, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэн ана мана үзэлцэж байсан юм.

 

Ямартай ч бусад УИХ-ын гишүүд шиг эрхэм гишүүн олон нийтэд алиа салбадай шиг харагдаагүй бололтой. Өмнө нь зарим нэг гишүүд бүжиглэх, хил манах, дуулах, хана угаах, ямаа самнах, цас цэвэрлэх, гээд тоймгүй олон зүйл хийж хүмүүсийн амны зугаа болж байсан. Тэгвэл энэ удаад эрхэм гишүүн Л.Энх-Амгалан бусдаасаа арай өөр үйлдэл гаргаж тэвэг тоглосон нь нэг их олон хүний шившиг болсонгүй. Гэхдээ л хэтрүүлэг хэтэрвэл арай л биш шүү гишүүнээ гэж хэлэхэд нэг их буруудахгүй байх.

 

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button