Л.Болд: Д.Оюунхорол сайд хэлсэн үгээ буцаахгүй бол би шүүхэд өгнө
УИХ-ын чуулганы хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар нэлээд ширүүн маргалдлаа.
Хурлын үеэр хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор гишүүд санаа бодлоо илэрхийлж байв.
Гэтэл УИХ-ын гишүүн Л.Болд " Хуулийн төслийнхөө талаар намын бүлгээрээ ярьсан уу. Казиногийн хуулиас илүү тэтгэвэр, цалин мөнгө гээд ард түмний өмнө тулгамдаж байгаа олон асуудал байгаа. Өөр ярих олон зүйл байна. Өнөөдөр төр засаг тогтворгүй байна. Ярих цаг нь биш. Казино гэдэг бол хар өнгө шүү дээ гэсэн юм.
Харин БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол "Энэ бол танай Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөл. Та Засгийн газрын гишүүн байхдаа дэмжиж байсан. Одоо биш болсон учраас дэмжихгүй гэж таны хэлсэн протукол байгаа.. Энэ хуулийн төсөл Засгийн газраар дэмжигдэн, УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар орж байж УИХ-аар хэлэлцэгдэж байгаа юм. Та 1.5 тэрбум төгрөгийн бондын мөнгийг тараалцаж суусан сайд байж тэр үедээ цалин тэтгэвэрээ нэмэхгүй яасан юм бэ. Таныг дипломат сайд байсан гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Гадаадад энд тэндхийн арлууд дээр очиж хэвтэж байгаад ирсэн юм уу” гэхэд УИХ-ын гишүүн Л.Болд "Д.Оюунхорол сайд хэлсэн үгээ буцаахгүй бол би шүүхэд өгнө. Би байнгын хорооны хуралдааны үеэр төр засаг тогтвортой байх үед дэмжиж байсан. Одоо төр засаг тогтворгүй байхад энэ асуудлыг ярих нь биш. Казино гэдэг чинь эдийн засгийг солонгоруулах асуудал биш гэж хэлсэн. Гэтэл Байнгын хорооны хуралдаанаар яригдаж байсан асуудлыг гуйвуулж байна. Тиймээс би энэ доромжлолоо татаж авахгүй бол шүүхэд өгнө" гэв.
olloo.mn