Ц.Элбэгдорж: Ноён уулаас гарч ирсэн зүйлс Монголд байдаггүй

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч хийсэн ажлын тайлангаа танилцууллаа. Үүний дараа гишүүд асуулт асууж, Ерөнхийлөгчөөс хүссэн асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ дараах асуултуудыг тавив. Тэрээр,

1. Төрийн олон тэмдгүүд “хавтгайрлаа”. Энэ тэмдэг хүрэх ёстой эзэддээ чадахгүй байна. Энэ талаар иргэд шүүмжлэн ярьж байна. Эргэлзэж байна. Тэнд нэг дарга төрийн одон тэмдгийг дураараа олгож байна энэ нь зөв үү?

2. 2009 оны ­Ерөнхийлөгчийн сонгуульд та С.Áàÿðòàé хуйвалдаж гарч ирсэн. 2014 онд С.Удвалтай хуйвалдаж гарч ирсэн. Иргэдийн эрх ашгийн үүднээс асууж байна. Төрийн гурван өндөрлөг нэг намаас сонгогдсон энэ үед 

Хүний өөрийнгүй барьж хорьж цагдаж байгаа нь шударга уу?

3. Та эв нэгдэлтэй байя. Шударга байя гэдэг. Гэтэл яг бодит байдал дээр эв нэгдэл алга байна. Хууль хяналтын байгууллагаар далайлгаж өрсөлдөгчгүй болсон. Нэгийг нь хуйвалдаж унагаад, нөгөөг нь даргаар тавьж байна. Энэ шударга ёс уу?

4. Ноён уулыг ухуулахгүй гэж та өмнө нь хэлж байсан. Гэтэл одоо ухуулах гээд сууж байгаа чинь шударга уу? гэх зэрэг асуултууд тавилаа. 

Үүний хариуд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Төрийн одон медаль хавтгайруулсан асуудлаар ярьж байсан. Энэ талаар хууль өргөн барих бодолтой байгаа. Үнэхээр төрийн одон ìåäàëü буруу хүндээ очсон гэ эн гомдол байгаа бол энэ асуудлаар Тамгын газарт хандаж болно. Шийдвэрлэх боломжтой.

̺í Í.Энхбаяртай холбоотой асуудал яригдаад байх шиг байна. Хуяг, Энхтуяа гээд 2 хүн гараад явчихсан гээд хууль õÿíàëòûíõàí яриад байдаг. Үнэхээр асуудалгүй бол тэд нуугдаж хаагдаад явах юм байхгүй. Тэр хүнтэй хөөцөлдөөд ч байх юм байхгүй.  Энэ асуудлыг тусад нь аваад үзсэн.иймээс асуудалгүй бол ирээд мэдүүлгээ өгчих хэрэгтэй гэсэн юм. Харин Ноён уултай холбоотой асуудал дээр тэрээр миний бар суурь хэвээрээ байгаа. Байгаль орчинд хор холбогдолтой зүйл явуулж болохгүй. Тухайн орон нутгийнхантай ярилц. Ноён уулаас гарч ирсэн зүйлс Монголд байдаггүй ш дээ. Ордны гадна хоол идэхгүй гэж явж байхын оронд тэр Эрмитажид нь очоод үзчих хэрэгтэй. Үнэхээр гарч ирсэн юмыг нь  хамгаалах бол төрөөс дэмжинэ” гэв. 

Дашрамд сонирхуулахад гишүүд Ноён уул болон давхар дээлний асуудлаар давхардуулан асууж байв. 

 

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button