Н.Алтанхуяг гишүүн Ерөнхийлөгчид хандлаа

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдоржид албан бичиг хүргүүлжээ.

 

Н.Алтанхуяг гишүүн нь АТГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Прокурорын дэргэд шилжүүлэх асуудлыг санаачилж Эрүүгийн байцаан Шийтгэх хууль болон Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан билээ. Харин уг хуулийг АТГ-аас эсэргүүцэж, Үндсэний аюулгүй байдалд албан бичиг хүргүүлж хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хассан юм.

 

Тэгвэл Н.Алтанхуяг гишүүн энэ хүч түрсэн асуудлыг эсэргүүцэн Ерөнхийлөгчид хандсан байна. Тэрбээр, мэдэгдэлдээ “Хуулийн төслийг байнгын хороонд хэлэлцэж, намын бүлгүүд дэмжин УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр оруулж ирсэн. Гэсэн ч ҮАБЗ-ийн даргын гарын үсэгтэй албан бичгээр уг асуудлыг хойшлууллаа. УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг саадгүй явуулж өгнө үү” хэмээжээ.

Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button