Монголбанк 60.0 сая юань худалдав
Өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал иүүлсэн бөгөөд Монголбанк 1945.00 төгрөгийн хаалтын ханшаар 15.0 сая ам.доллар, 312.71 төгрөгийн хаалтын ханшаар 60.0 сая юань тус тус нийлүүлэв.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 112.2 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 17.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.