Жохар Царнаевт цаазын ял оноов
АНУ- ын холбооны шүүхээс Жохар Царнаевт цаазын ял оноолоо. Жохар Царнаев болон түүний ах Тамерлан нар 2013 оны Бостоны уламжлалт марафон тэмцээний үеэр тэсрэх бөмбөг дэлбэлж халдлага үйлдсэн юм.
Халдлагын улмаас гурван хүн нас барж, 264 хүн бэртэж гэмтсэн. Тамерлан Царнаев нь цагдаа нараас зугтаж явахдаа буудалцааны үеэр амь үрэгдсэн билээ. Чечень гаралтай ах дүүс АНУ-ын Засгийн газрын мусульманчуудын эсрэг явуудж буй үйл ажиллагааны хариуг авах зорилгоор халдлага үйлдсэн аж. 21 настай Жохар Царнаев шүүх хурлын үеэр хохирогчдоос уучлал гуйжээ. Шүүх хуралд халдлагын улмаас хөлгүй болсон 17 хүн гэрчээр оролцсон байна. АНУ-д цаазын ял гүйцэтгэхэд бүтэн жил хүлээгддэг бөгөөд энэ хооронд хэрэгтэн давж заалдах эрхтэй байдаг аж.
Зууны мэдээ