Бээжинд болох ялалтын баярын парадад Монгол цэргүүд жагсана
Манай урд хөрш БНХАУ-д ирэх есдүгээр сарын 3-нд Японы түрэмгийллийн эсрэг зоригтойгоор тэмцэж, Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн хүрээнд Тяньмэний талбайд цэргийн жагсаал болж өнгөрнө. Жагсаалд оролцох эхний хоёр улсын тоонд Монгол болон ОХУ багтсан тухай Хятадын Засгийн газрын Төрийн хэвлэл мэдээллийн алба мэдээлсэн байна.Тус цэргийн парадад манай улсаас нийт 75 цэрэг, армийн албан хаагч оролцохоор төлөвлөж байгаа аж.
Б.Сансар
olloo.mn