Афин зээлдэгчидтэй тохиролцож чадахгүй байна
Грек улс болон олон улсын зээлдэгч нарын яриа хэлэлцээр Брюссель хотод үргэлжилж байна. Афины Засгийн газарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн хугацааг сунгахын тулд Грект шинэчлэл хийх тухай хэлэлцээрт талууд тохиролцож чадахгүй байна.
Энэ тухай Еврокомиссын тэргүүн Йерун Дейсселблум мэдээлэв. Тэрээр “Одоо болтол тохиролцож чадахгүй байна. Гэвч хэлэлцээр дахин үргэлжилнэ. Еврокомисс маргаашийн уулзалтад бэлтгэхээр дахин цуглана” гэжээ.
Зууны мэдээ