Тавантолгой төслийг С.Баярцогт хариуцахаар боллоо
УИХ-аас томилсон ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг "Засгийн газар Тавантолгойн төслийг хууль, тогтоомжид нийцүүлэн дахин өргөн барих хэрэгтэй. Төслөө буцааж татах хэрэгтэй" хэмээн мэдээлээд байсан билээ. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний англи эх монгол эхтэйгээ зөрж байгаа зэрэг олон асуудал үүссэн учраас төслийг буцаан татсан юм. Иймээс Тавантолгойн төслийг Монгол улсын сайд М.Энхсайхан хариуцахаа больж, ЗГХЭГ-ын дарга С.Баярцоргтод хариуцуулахаар болжээ.
Б.Сансар
olloo.mn