Сьерра Леонд эболагийн халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдлээ
Баруун Африкийн Сьерра Леон улсад эбола цусархаг халууралт өвчний тархалт багассан боловч сүүлийн гурван долоо хоногт өвчний халдвар авсан гурван шинэ тохиолдол бүртгэгджээ. Сьерра Леон улсын нийслэл “Free town” хотын зүүн хэсгийн ядуусын хорооллын иргэнд эбола цусархаг халууралт өвчинтэй ижил шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр вирусын халдвар авсан болохыг нь илрүүлсэн байна.
Одоогоор зургаан хүний биеийн байдлыг ажиглаж байгаа аж. Хэт их ачаалалтай хот Фритаун нь 1.2 сая хүн амтай юм. Гэхдээ эрүүл мэндийн эрх бүхий байгууллагууд Эболаг устгаж чадна гэж итгэлтэй хэлсэн байна.
Монголын мэдээ