Зайсангийн иргэдэд газрыг нь өмчлүүлээгүй

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотойгоор Ерөнхий сайдад хандан асуулга тавьсныг сонсож байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчилж байгаа тул асуулгын хариуг Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар болон холбогдох албаныхан хариулт өгч буй.

Энэ үеэр Ц.Оюунгэрэл гишүүн Зайсангийн иргэдэд газар өмчлүүлж өгсөн талаар тодрууллаа. Тэрбээр эхний ээлжинд таван жилээр өмчлүүлэхээр өгсөн байгаа цаашид яах вэ? гэж БОНХ-ийн сайд Д.Оюунхоролоос асуулаа. Д.Оюунхорол хариулахдаа Зайсангийн иргэдэд таван жилээр ашиглуулж байгаа. Энэ нь нэг мөр өмчлүүлсэн гэсэн үг биш. Цаашид асуудлыг шийдэхийн тулд УИХ-аар оруулах шаардлага бий гэдгийг хэллээ. Үүний хариуд УИХ-ын дарга энэ асуудлыг яаралтай УИХ-д оруулж ирэхийг Д.Оюунхорол сайдад даалгалаа. 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button