Берлускони таван жилийн ял авч магадгүй
Неаполь хотын прокурорын газраас авлигын хэрэгт холбогдсон Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконид таван жилийн хорих ял оноох тухай хүсэлт гаргажээ.
Тус хэргийн шүүх хурал ирэх сарын 8-нд болно. Италийн RAI телевизийн мэдээлснээр Берлускони сенатын гишүүн Сержо де Грегориод авлига өгөхөөр завдсан хэргээр шүүгдэх гэж байгаа аж. 2007 онд Берлускони сенатын гишүүдэд авлига өгч Романо Продигийн удирдсан Засгийн газрыг огцруулахаар завдаж байжээ.
Зууны мэдээ