У.Хүрэлсүх: Гадаадын одод ирэхгүй
Үндэсний их баяр наадмаар гадны дуучдыг урьсан талаарх мэдээлэл шуугиан тариад байгаа. Монгол Улсын үндэсний баяр наадамд гадаадын дуучид ирэх нь зохисгүй гэх хэсэг байгаа бол дэлхийн супер одуудын тоглолтыг эх орондоо харах нь гэж баярласан залуус ч цахим хуудсаар сэтгэгдлээ хуваалцсан.
Харин Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд У.Хүрэлсүх “Гадаадын одод ирэхгүй. Энэ бол ташаа мэдээлэл. Улсын баяраар Монголын урлаг соёлынхны тоглолтыг ард түмэндээ хүргэнэ. Манайхан бэлтгэлээ хийж байгаа” гэжээ.
Ямартаа ч Засгийн газрын гишүүн олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд байсан асуудлыг нэг мөр шийдэж өглөө.
Зууны мэдээ
Б.Заяа