Пикассогийн гарын үсэгтэй ил захидлыг дуудлагаар худалдав

Испанийн нэрт зураач Пабло Пикассогийн зургийн ноорог, гарын үсэгтэй ил захидал өнгөрөгч амралтын өдрүүдэд дуудлага худалдаанд орж, 188 мянган ам.доллараар зрагджээ. Ингэснээр тус ил захидал дэлхийн хамгийн үнэтэй захидлаар нэрлэгдэж, гиннесийн номд бичигдлээ.

 

Германы Битигхайм-Биссингений “Гаертнер” компани энэ удаагийн дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар дуудлага худалдаанд Герман, Англи, Франц, Оросын цуглуулагчид үнэ хаялцаж, ширүүн өрсөлдөөн явагдсан бөгөөд эцэст нь утсаар оролцсон “Атлантын далайн нөгөө эрэгт амьдрах нэгэн цуглуулагч” хамгийн өндөр үнийг хэлж ялжээ.

 

Ил захидлыг Пикассо Францад амьдарч байсан яруу найрагч Гийом Аполлинерт илгээж байсан бөгөөд 1918 оны есдүгээр сарын 5-ны шуудангийн тамга ил захидалд үлдсэн байна. Түүнчлэн, Пикассо ил захидлаа Испани хэлээр бичиж, очих эзний нэрийг Дон Гийом Аполлинерт гэж бичсэн байсан тул ил захидал эзэндээ хүргэгдэж чадаагүй байжээ. Тиймээс ил захиадалд “илгээсэн хүнд нь буцаав” гэсэн утга бүхий франц үгийг бичсэн тамгыг дарсан байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button