Гитлерийн зургууд өндөр үнэ хүрэв

 Германы Нюрнберг хотын “Auktionshaus Wiedler” дуудлага худалдааны үеэр Адольф Гитлерийн 1908-1922 оны хооронд зурж байсан 14 зураг зарагдсан байна. Энэ тухай “BBC” агентлаг мэдээлэв. Гитлерийн зурсан бүтээлүүд 450 мянган доллараар үнэлэгджээ. Хамгийн өндөр үнээр зарагдсан нь Баварийн Нойнвайнштайны цайзын зураг байв. Уг зургийг Хятадын нэгэн бизнесмен 110 мянган ногооноор авчээ.

 

Нюрнбергийн дуудлага  худалдааны газар Гитлерийн бүтээлүүдийг хэд хэдэн удаа дуудлагаар зараад байна. Адольф Гитлер Нацист намаа байгуулахаа өмнө зураач болохыг мөрөөддөг байжээ.

 

Германд нацизмыг сурталчлахыг хуулиар хориглосон. Гэхдээ Гитлерийн зургуудыг худалдаж болно. Учир нь  түүний уран зургийн бүтээлүүдэд Нацизмыг сурталчилсан ямар ч шинж тэмдэг байхгүй аж.

 

Зууны мэдээ
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button