Монголын "Тамирчдын өдөр" тохиож байна

Монголын "Тамирчдын өдөр" өнөөдөр тохиож байна. Анх 2003 онд Монгол Улс биеийн тамир, спортын тухай хуультай болсноор жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрийг “Тамирчдын өдөр” болгон тэмдэглэдэг болсон.

Өнөөдөр тамирчид багш, дасгалжуулагчид Спортын төв ордноос Чингисийн талбай хүртэл баярын жагсаал хийж, Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Мөн баярын арга хэмжээний үеэр олон нийтэд зориулж тэргэнцэртэй спорт бүжиг, хүчний байгууллагуудын үзүүлэх тоглолт, гимнастикийн үзүүлэх тоглолт, мото спортын үзүүлэх тоглолт болон дугуй, тэшүүр, цанын үзүүрбэийг сонирхууллаа. Түүнчлэн өнөөдөр 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд “Тамирчдын өдөрт” зориулсан 224 бөхийн барилдаан болох юм.

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button