З.Энхболдыг АН-ын даргаар бүртгэжээ
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус 44 дүгээр хуралдаан болж З.Энхболдыг АН-ын даргаар сонгосон билээ.
Өнгөрсөн баасан гаригт Улсын дээд шүүх АН-аас ирүүлсэн З.Энхболдыг тус намын даргаар сонгосныг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, хэлэлцсэн байна. Улсын дэд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Улстөрийн намын тухай хууль болон бусад холбогдох хуульд нийцэж байна гэж үзэж З.Энхболдыг албан ёсоор Ан-ын даргаар бүртгэсэн байна.
Зууны мэдээ
Д.Цэцэг