Говийн хоёр сумыг төвийн эрчим хvчний системтэй холбов

Ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бvрдvvлэх, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шаардлагатай дэд бvтцийг бий болгоход Эрчим хvчний яамны зvгээс онцгой анхаарч Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг төвийн эрчим хvчний системтэй холбож хямд vнэтэй эрчим хvчээр хангахаар боллоо.

Ханбогд, Баян-Овоо сумыг төвийн эрчим хvчний системд холбох ажлын хvрээнд нийтдээ 35 кВ-ын 5.1 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Өмнөд бvсийн цахилгаан тvгээх сvлжээ” ТӨХК, “Багануур зvvн өмнөд бvсийн цахилгаан тvгээх сvлжээ” ТӨХК-ийн хамт олон 20 хоногт хийж гvйцэтгэн 2015 оны зургадугаар сарын 25-ны өдөр ашиглалтад орууллаа. Энэхvv барилга угсралтын ажилд шаардлагатай хөрөнгө болох 270.0 сая төгрөгийг Рио тинто групп, “Оюу толгой” ХХК санхvvжvvлж, хамтран ажилласан юм. “Оюу толгой” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдын ард иргэдийг байнгын цахилгаан эрчим хvчээр хангахад vнэтэй хувь нэмэр оруулж өнгөрсөн хугацаанд нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхvvгийн дэмжлэгийг vзvvлсэн байна.

Өглөөний сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button