П.Прошенко: Украиныг "Амжилттай орнуудын тойрог"-т оруулна
Украины албан ёсны баяруудын нэг, “Үндсэн хуулийн өдөр” өчигдөр тохиолоо. Ерөнхийлөгч П.Порошенко энэ өдрийг тохиолдуулж ард түмэндээ хийсэн мэдэгдэлдээ Европын холбоог “Амжилттай улс орнуудын нэгдэл” гэж нэрлээд, Украиныг энэ тойрогт оруулахын тулд хууль эрхзүйн шинэчлэлийг идэвхитэй явуулах болно хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
П.Порошенко энэ мэдэгдлээрээ Евроинтеграцийг цаашдаа тууштай хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийллээ. Тэрбээр “Украинчуудын амьдралын төвшинг Европын зиндаанд аваачихын тулд бид Үндсэн хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна. Өөрчлөлтийн гол зорилго нь хөрөнгө чинээтэй, тогтвортой хөгжилтэй хүчирхэг улсыг цогцлоох явдал юм. Ингэснээр Европын холбоонд элсэх бэлтгэл ажил хангагдаж, Украин хүчирхэг, амжилттай орнуудын тойрогт багтан орох болно” хэмээн тэрбээр мэдэгджээ6
Монголын мэдээ