Засгийн газрын хуралдаан хойшиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16:00 цагт хуралдах байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ. Өнөөдрийн ээлжит хуралдаанаар наадмын урт амралтын тухай болоод өөр бусад асуудлуудаар хэлэлцэх байсан ч ийнхүү хойшиллоо. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар өнөөдрийн хуралдаанаар засагт хамтарч буй намуудын маргааны асуудлыг ч хэлэлцэх байсан аж.
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаад Засгийн газарт хамтарсан намуудын гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд тайлагнах ёстой гэсэн даалгаврыг намын бүлэгтээ өгсөн юм.Тиймээс Ерөнхий сайд сайд нарынхаа хамтаар бүлгийнхээ хуралд оролцох шаардлагатай болж, Засгийн газрын хуралдааныг хойшлуулсан байж магадгүй юм байна.
Б.Сансар
olloo.mn