Ойн төгөл хүлээлгэн өглөө
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан улсын ойн санг 2.5 га таримал шинэсэн ойгоор нэмлээ. “МХЕГ-ын нэрэмжит ойн төгөл”-д жил бүр нөхөн сэргээлт, тарилт хийж ургуулснаа Нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Ойн, ногоон байгууламжийн хэлтэст хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч, ажилтан, албан хаагчид 2010 оны тавдугаар сард Их, Бага баян уулын бэлчир Баянгийн аманд 2 га талбайд ойжуулалт хийж мод тарьж байсан юм.
Б.Сансар
olloo.mn