Сүхбаатарын хөшөө бууриа сэлгэхгүй

Сүүлийн үед олон нийтийн дунд нэлээд маргаан дэгдээгээд байгаа Сүхбаатарын хөшөөг нүүлгэж, оронд нь Чингис хааны хөшөөг байрлуулна гэх асуудлыг албаныхан үгүйсгэж байгаа. Учир нь Монгол Улсын Их Хурлын чуулганы 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаярын асуултад Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын өгсөн хариултыг бүрнээр нь хүргэж байна.

   

Асуулт:

Ж.Энхбаяр:-Урлагийн сайхан бүтээлийг эх орондоо авчирч байгаад баяр хүргэе. Болгоомжлол гэдэг ч юм уу, улстөржсөн асуудал байна. Хаана байрлуулах вэ, энэ талаар ярьж төлөвлөсөн, хотын архитектуртай уялдуулсан зүйл бий юу? Үнэнээ хэлэхэд би Сүхбаатарын талбай дээр тавьчих юм биш байгаа гэж айж байна.

 

  Хариулт:

С.Баярцогт:-Тийм зүйл байхгүй. Засгийн газрын хуралдаан дээр хаана байрлуулах талаар ярьсан. Монголын ард түмэн хүндэтгэлтэй ханддаг, олон хүн очиж үздэг Улаанбаатар хотын нүүр царайг илэрхийлсэн сайхан талбай зохион байгуулна гэсэн зорилт тавин ажиллаж байгаа гэж хариулсан байна.

Тэгэхээр маргаан дэгдээгээд байгаа уг асуудал өөр шинэ талбай байрлуулснаар дуусгавар болох бололтой. Дашрамд дуулгахад Буриадын алдарт уран барималч Даши Намдаковын бүтээсэн Их Британийн нийслэл Лондон дахь Эзэн Чингис хааны хөшөөг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 2 сая орчим ам.доллараар худалдан авч Монголд авч ирээд байгаа. 

\

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button