Улаанбурханы өвчлөл буурчээ
Улаанбурханы өвчлөл өмнөх долоо хоногоос буурчээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүлээн авах болон яаралтай тусламжийн дуудлага, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өвчлөлийн оргил үеийнхээс хоёр дахин буурч өнөөдөр 390 өвчтөн улаанбурхан гэсэн оношоор эмчлүүлж байгаа аж.
Орхон аймгийн онцгой байдлын алба, зарим хорих анги, эрүүл мэндийн байгууллагуудад улаанбурханы эсрэг вакциныг олгож, дархлаажуулах зөвлөмж өгч ажиллаж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.Иргэдэд 451798 утсаар дархлаажуулалтын тухай мэдээлэл өгч байгаа юм байна.
Б.Сансар
olloo.mn