Алтандорнод Монгол, МАК зэрэг компаниуд их хэмжээний татварын өртэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотой гишүүд асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төсвийн орлого их хэмжээгээр тасрах болсон гол шалтгаан юу болох, томоохон ямар ямар компаниуд татваырын өртэй байгааг асуусан юм. Энэ асуултад Татварын ерөнхий газрын мэргэжилтэн хариулахдаа том компаниудын татварын өр 400 тэрбумд хүрсэн гэдгийг хэллээ. Харин энэ татварын өртэй компаниудын дотор “Алтандорнод Монгол”, “Алтайнхүдэр” “МАК” зэрэг томоохон компаниуд байгааг хэллээ.
Б.Сансар
olloo.mn