Төсвийн орлого 726.9 тэрбумаар тасарчээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд  холбогдох албаныхнаас асуулт асууж байна. Хуралдааны эхэнд Ц.Даваасүрэн төсвийн орлого  яг хэдэн төгрөгөөр тасарсныг асуулаа.

Үүнд Сангийн яамны холбогдох албаны хүн хариулахдаа 2014 онд төсвийн орлого 726.9 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Үүнд гурван үндсэн зүйл нөлөөлжээ. Нэгдүгээр дотоод эдийн засаг агшсанаас НДШ-ийн орлого, ААНОАТ буурсан байна. Импортын бууралттай холбоотойгоор импортын ОАТ, суудлын авто машины ОАТ, архи, тамхины ОАТ, нефтийн бүтээгдэхүүний ОАТ, гаалийн албан татвар тус бүр буурсан аж. Гурав дахь шалтгаан нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаснаас Ашигт малтмалын татвар, Гаалийн үйлчилгээний хураамж зэрэг буурсан юм байна.

Харин сангийн сайд  Ж.Эрдэнэбат ийнхүү төсвийн орлого тасалдах болсон шалтгааныг төлөвлөлтийн бодлогоос болсон гэдгийг хэлж байлаа.Тухайлбал нүүрсийг 31 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн ч бодит байдал дээр 19 сая тонн нүүрс экспортолсон гэлээ.

Харин үүний дараа Ж.Энхбаяр гишүүн энэ буруу тооцоолсон, төлөвлөсөнд хэн харицулага хүлээх ёстой вэ? эрх барьж байгаагаараа АН хариуцлага хүлээх үү?  гэлээ. Үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд одоогийн сайд нар 2014 оны төсвийн гүйцэтгэлд хариуцлага хүлээхгүй. Харин дэгийн дагуу хуучин сайд нараас хариуцлага шаардах боломжгүй гэсэн юм.

 

Б.Сансар
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button