Наадмаар олон хоног амрахгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр наадмын өдрүүдийн амралтын асуудлыг хэлэлцэнэ гэж байсан юм.Өнгөрсөн жил шинэчилсэн хуулийн дагуу наадмаар тав хоног амарч байхаар болсон. Харин энэ жилийн наадмын өдрүүд болох долдугаар сарын 11, 12 нь долоо хоног бүрийн заавал амрах өдрүүдтэй давхцаж байгаа юм. Тиймээс Хөдөлмөрийн яамнаас ирэх сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг мөн ирэх сарын 4, 5-ны амралтын өдөрт шилжүүлэхээр санал боловсруулаад байсан юм.
Хэрэв засгийн газар уг саналыг хэлэлцээд дэмжвэл монголчууд бүх нийтээр долдугаар сарын 11-19-ний өдөр хүртэл амрах боломжтой байсан юм. Уг асуудлыг хэлэлцээд наадмаар олон хоног амрахгүй байх шийдвэр гаргажээ. Тодруулбал долдугаар сарын 16, 17-н ажлын өдөр хэвээрээ үлдэж, иргэд долдугаар сарын 11-15-н хүртэл амрахаар болж байгаа юм.
Долдугаар сарын 16, 17-нийг амралтын өдөрт шилжүүлээгүй шалтгааныг албаныхан нэгдүгээрт хугацаа тулсан, хоёрдугаарт иргэд ажлаа сарын өмнө төлөвлөсөн байтал дахиад хөдөлгөөн оруулах нь зохисгүй гэж үзсэнтэй холбоотой юм байна.
Дашрамд дуулгахад Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно" гэж заасан байдаг юм. Тэгвэл засгийн газар дээрх шийдвэрийг гаргажээ.
olloo.mn