АНУ-ын пуужин тээвэрлэгч унажээ
Өнгөрсөн ням гаригт АНУ-ын нисгэгчгүй алсаас удирддаг сансрын хөлгийг авч ниссэн “Фалкон-9” пуужин тээвэрлэгч осолдож унасан байна. Уг пуужин тээвэрлэгч олон улсын сансрын станцад шаардлагатай ачааг тээвэрлэж явжээ.
НАСА сансрын агентлагийн мэдээлснээр пуужин тээвэрлэгч Канаварел хойг дахь сансрын буудлаас хөөрсний дараахан унасан гэнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд Номхон далайн дээгүүр Оросын “Прогресс” ч гэсэн Олон улсын сансрын станцад 2.5 тн ачаа тээвэрлэж явжээ. Олон улсын сансрын станцад ОХУ-ын сансрын нисгэгчид Геннадий Падалка, Михаил Корниенко, АНУ-ын Скотт Келли нар ажиллаж байгаа юм.
Зууны мэдээ