Мьянмар улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллана
Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар хооронд байгуулах “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд олголоо.
Тус улсын аялал жуулчлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Тус улсыг зорьсон жуулчдын тоо 2010 онд 790 мянга байсан бол 2013 онд 2 саяд хүрчээ. Тус улс аялал жуулчлалын мастер төлөвлөгөөндөө 2020 он гэхэд 7,5 сая жуулчин хүлээн авахаар тусгажээ.
Мьянмар улсад соёлын тэр дундаа буддын шашны аялал жуулчлал ихээхэн хөгжжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.