“Кока кола”, “Пепси” импортлохыг хориглов
ОХУ-ын Төрийн дум “Кока кола”, “Пепси” ундааг импортлохыг хориглосон шийдвэр гаргажээ. Дэлхийд алдартай хийжүлсэн ундааг үйлдвэрлэгчид нь АНУ-ын улстөрийн гол хүчнүүдийг санхүүжүүлдэг хэмээн ОХУ-ын Төрийн Думын гишүүн, “Тэтгэврийнхэн шударга ёсны төлөө” намын дарга Игорь Зотов мэдэгдсэн байна.
Түүнчлэн өрнөдийн орнуудын хүнсний бүтээгдэхүүний эсрэг хоригт Бельги, Герман, Францаас ОХУ-д орж ирдэг шоколад, Голланд цэцгийг багтаажээ. Москва өнгөрсөн долоо хоногт Барууны хүнсний бүтээгдэхүүний эсрэг хоригийг ирэх оны наймдугаар сарын 2-ныг хүртэл бүтэн жилээр сунгасан билээ.
Өмнө нь Европын холбоо ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригоо ирэх оны нэгдүгээр сар хүртэл хагас жилээр сунгасан юм.
Зууны мэдээ