БНХАУ, ОХУ хамтарсан ферм байгуулна
ОХУ, БНХАУ-ын харилцаа мал аж ахуйн салбарт хурдацтай хөгжиж байна. БНХАУ-ын Муданцян хотод нэг тэрбум юанийн өртөг бүхий мал аж ахуйн иж бүрэн ферм байгуулах ажил эхэлжээ.
Энэ фермээс гарсан сүүг ОХУ-ын зах зээлд нийлүүлэх аж. Төслийн ферм 100 мянган үнээтэй байх бөгөөд тэдэнд зориулсан тэжээлийг ОХУ, БНХАУ-д байх 100 мянган га талбайд тариалахаар тооцоолж байгаа аж. АНУ, ЕХ-ноос тавьсан хоригийн хариу арга хэмжээ болгож, ОХУ барууны орнуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохоо больсон билээ. Ингэснээр тэд хэрэгцээгээ хангах өөр эх сурвалж олох шаардлагатай болсон юм. Энэ шинэ зорилтыг шийдвэрлэхийн тулд ОХУ зүүн Азийн орнуудтай хамтран ажиллах бодлогыг түлхүү баримталж ирсэн юм.
Монголын мэдээ