“Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд хийгдэх ажлын жагсаалтыг шинэчлэн баталлаа
“Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд хийгдэх ажлын технологийн шийдэл, гүйцэтгэлийн явц, чанар байдалд болон үр дүн, хөрөнгийн зарцуулалтад байнгын хяналт тавьж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, эрх шилжүүлэн авсан аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Энэ төслийг Архангайн Тариат, Баян-Өлгийн Цэнгэл, Булганы Хутаг-Өндөр, Говь-Алтайн Дэлгэр, Дорнодын Баян-Уул, Дундговийн Өлзийт, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Өмнөговийн Цогт-Овоо, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Цагааннуур, Төв аймгийн Лүн, Увсын Тэс, Ховдын Зэрэг, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хэнтийн Биндэр сумдад хэрэгжүүлэхээр 80 тэрбум төгрөг баталсан. Сумын төвийн шинэчлэл төсөлд оруулах өөрчлөлтийг хийж гүйцэтгэхэд уг төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан төсөвт өртөгт нэмэлт санхүүжилт шаардагдахгүй ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.