Онгоц осолдож, 100 гаруй хүн амиа алдлаа
Индонезийн цэргийн тээвэрлэгч онгоц Медан хотод осолдож, 100 гаруй хүн амь эрсэдлээ. Медан хотын нисэх онгоцны буудлаас хөөрч Натуна арлыг зорьж явсан Hercules С-130 онгоц хоёр орон сууц болон зочид буудлыг мөргөн осолдсон байна. Онгоцонд яг хэдэн хүн сууж явсан нь тодорхойгүй байгаа аж. Онгоцны багийн 12 гишүүн бүгд амь үрэгдсэн бөгөөд өчигдөр оройны байдлаар таван хүнийх нь цогцсыг гаргаж авсан байна.
Индонезийн Үндэсний аврах агентлагаас хамгийн сүүлд авсан мэдээллээр амь эрсэдсэн хүний тоо 113-т хүрээд байгаа аж. Одоогийн байдлаар 50 орчим хүний цогцсыг гаргаж, хэн болохыг нь тогтоогоод байгаа юм байна. Онгоцонд сууж явсан болоод амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь цэргийн албан хаагчдын хамаатан садан байсан аж. Ослын шалтгааныг тогтоохоор Индонезийн албаныхан ажиллаж байна.
olloo.mn